2007-11-08
Монголын эзэнт гүрний "ялагдал" 1 - Сири(Айн Жалут)

Бид ялагдал бүрээсээ сургамж авч байх ёстой


1252 онд Чингис хааны ач МӨНХ Монголын эзэн хаан болов. Өөрийн төрсөн дүү Хүлэгүг лалын ертөнцийг бүхэлд нь эзлүүлэхээр илгээв. Хүлэгү баатар эр тул явсан газар бүр нь хүний ясаар уул овоо босч 8 жилийн дотор 8 сая лалынхныг эрлэг эгчтэй уулзуулсан гэдэг. Ингээд нэг мэдсэн ганц л улс эзлэгдээгүй үлдсэн байдиймдаа. Тэр нь одоогийн Египет, Сири гэх мэт арабын нутгийг хамарсан Мамлюкийн улс байлаа. 1260 онд Хүлэгүгийн ах МӨНХ ИХ ХААН тэнгэрт хальсан тул тэр их цэргээ аван нутаг буцав. Лалын ертөнцөд өөрийн үнэнч баатар ХЭТ БУХА-г үлдээсэн гэх. ХЭТ БУХ хоосон сүрээр далайлгаж Мамлюкийн улсыг буулган авахаар шийдэж сүртэй msg Мамлюкийн хаан КУДУЗ руу илгээв. Захианд шууд бууж өг тэхгүй бол алнаа гэсэн байж.

КУДУЗ хаан бодолд автав. Дараах зүйлүүдийг бодов :

  • Монголд бууж өгүүл намайг ална
  • Бууж өхгүй бол бас ална
ингээд ерөөсөө байлдахаар шийдэв. Дараах бэлтгэлийг хийв :
  • Бүх араб турк цэргээ цуглуулав
  • Хүлэгү монгол руу буцаж хэдхэн монгол цэрэг үлдсэнийг тагнуулдаж мэдэв
  • Хүлэгүгийн улстай хиллэдэг Алтан ордны улстай холбоо тогтоож цаанаас нь байлдуулахаар нэгдсэн тохиролцоонд хүрэв
  • Монгол цэргийн байлдах урлагийг судлав
  • Өлсөөд байхаар нь жоохн хоол хийлгүүлж идэв
гэх.

Ингээд монголчуудтай байлдахаар очлоо. Очоод ХЭТ БУХА тай АЙН ЖАЛУТ гэдэг газар байлдаж байгаад гэнэт ухран зугтав. ХЭТ БУХА ч дайсан ухрав хэмээн догдолж араас нь хөөтөл дайсны бүслэлтэд орж занганд унав. Тоогоор ч байрлалаар ч илүү болсон дайсанд ялагдах нь тодорхой болов. Зугтсан гэсэн мэдээг аугаа их эзэнт гүрэн монголдоо аваачихгүйн тулд эцсээ хүртэл байлдахаар шийдэж бүх хүчээрээ байлдсан ч эцэстээ амьдаар олзлогдов. Түүнийг КУДУЗ хааны өмнө аваачихад тэрээр МӨНХ ХӨХ ТЭНГЭР ийн элч монголын баатар эр мэт байсан тул түүнийг үтэр түргэн цаазлан алж бүх мөчөөр нь тасдаад энд тэнд өлгөж монголчуудад сануулга өгсөн гэдэг. Тэгээд бас болоогүй монголчуудын хүрээнд очиж бүх охид эмс хүүхдүүдийг нэг нэгээр нь тамлан алж монголчуудад сүрийг үзүүлсэн гэх.

Муусайн арабууд энүүгээрээ үеийн үед бахархаж хаа явсан газраа энийгээ ярьдаг бөгөөд надад энэ нь огтхон ч таалагддаггүй. Их цэрэг нутаг буцаад үлдсэн хэдхэн ширхэг монголыг бараг л тэр хавийн бүх армийг бүрдүүлж байж арай гэж ялчаад тэрийгээ ингэтлээ дурсаж яриад байгаа нь баатар эрсийн шинж биш билээ. Бодоод байхад зугтахад нь араас нь хөөж отсон цэрэгт бүслэгддэг л буруу зүйл болж. Монгол цэргийн аргыг өөрт нь ашигласан нь энэ биз.
Бичсэн: saryyl85 | цаг: 05:05 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Мөнхийг 1251 онд хаанд ширээнд заларсан гэдэг шиг санаж байна... Айн Жалутын тулалдаан бол Монголчуудын хамгийн анхны гэж хэлэх ялагдал байсан бөгөөд Муслимийн ертөнцийн хувь заяаг аварсан явдал байсан... Анх Мамлюк Кутуз дээр Монголын элч ирэх үед түүний жанжинууд бүгд айж байсан гэж байгаа... Тэгэнгүүт мань эр хэн ч явж байлдахгүй бол би ганцаараа явж байлдий гээд элчийн толгойг авсан гэдэг... Мамлюкийн цэргийг Бэйбарс гэгч этгээд удирдаж байсан байгаам... нөхөр өмнө нь Кипчакт хөлсний цэрэг хийж байгаад Монголчуудад олзлогдож байсан Монголчуудын талаар их сайн мэддэг гар байсан гэдэг... зарим сурвалжуудад болохооор нөхөр бараг Монгол угсааны хүн байсан ч гэдэг юм билээ гэхдээ энэ эргэлзээтэй... Бэйбарс сүүлд өөрөө Кутузийг алж Мамлюкийн эзэнт улсын эзэн болсон... жилийн дараа Хомсийн тулалдаанд Монголчууд ахин ялагдал авсанаас хойш сирт Монгол цэргийн хөл ахин тавиагүй гэдэг... Ингээд Мөнхийн үхлийн ачаар Лалын ертөнц Монголчуудын довтолгооноос аврагдаж байсан бол арай цаахна Европийн байлдан дагуулж байсан Сүбээдэй Бат нар мөн л мөнхийн үхлийн дараагаар өөрсдийн байлдан дагууллаа зогсоосон... Хэрвээ Мөнх үхээгүй байсан бол...
Бичсэн: sirus цаг: 09:28, 2007-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax