2007-11-17
Монгол цэргийн даага сургах ёсон


Чингисийн үед унага даага сургахдаа монголчууд арай өөрөөр сургадаг байжээ. Унагыг төрснөөс эхлээл хүүхдүүдээр зовоолгодог байж. Байжийгаал хүүхдүүд төмөр зэвгүй модон мохоо зэвтэй сумаар нөгөө муу унагыг чинь харвана. Унага мэдээж өвдөөл уйлдаг байсан юм байх. Өдөр бүр харваал... Өдөр бүр уйлаал.. Унага сүүлдээ боджээ :

- Энэ мэтээр бол өдөр бүр уйлж таарах нь тэхээр ер нь тэр харваад байгаа сумнуудаас нь бултуул яадийн бол...

Энэ бодлоо маргаашнаас нь хэрэгжүүлж эхэлжээ. Тун дажгүй тэр өдрийн 40 сумны 3-д нь бараг оногдсонгүй. Маргааш нь 4-д нь, нөгөөдөр нь 6-д нь гэх мэтээр нэг л мэдэхэд мань унага ч даага болж, 40 суманд ч 40-үүлэнд нь оногдохгүй бултдаг болжээ. Ингээл унага миний хараал идсэн балиар заваан новшийн амьдрал ингээд эцэс болох нь энэ дээ гэж бодоол инээд нь хүрч байтал бултаж чаддаг бүх даагыг дайнд аваал явах нь тэр... Хаа байсан европ, араб эн тэр рүү аваал явчна кэкэ.
Тэнд угаасаа үй түмэн дайснууд монголчуудыг хүлээгээл зогсож байгаа нь тодорхой. Тэгэнгүүт монголчууд дан хүүхдүүддээ хавчаахай нумы нь бариулаад дааганд нь мордуулаал явуулчна. Нөгөө хэд очоол зайнаас дайснуудыг харваал байна. Дайсны зарим нь үхээл өөдөөс нь бас харваал.. харвасан сумнаас нь даанч нөгөө дааганууд нь бултаж тэнэгтээд бараг хүүхэд үхэхгүй. Хүүхдүүд жоохн ядарчуул буцаал, 2-р ээлжний хүүхдүүд зөрж гараал....1-р ээлжнийхэн тэр үед тэрүүгээр идэж уугаал, эрхэлж наадаал, гарридаал, охин мохин хараал... Ингэсээр өдөржингийн юм болно. Дайснууд мэдээж аймаар ядарна. Өдөржин тэр тэнэг төмөр юмнууд өмсөөд хүүхдүүдтэй байлдаад яджахад алж чадахгүй, сумнаас нь бултаад байхаар нервтээд бүр тартагтаа тулна. Яг тэр мөчид манай томчуул мориндоо мордоол уухай хашгираал дайраал ороход нөгөө ядарцан хэдэн баагий бараг хөдөлж чадахгүй зогссон чигээрээ өвс хадаж байгаа юм шиг толгойгоо хяргуулдаг байжээ. Энэ аргыг маш олон дайнд ашигладаг байсан бөгөөд хүнд хуягт цэргийг дарахад тун тохиромжтой билээ. Хөөрхий монгол морьд аль унага даага байхаасаа л эзэнт гүрний төлөө махаа иддэг байж шүү хүүхдүүдээ.
Бичсэн: saryyl85 | цаг: 00:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


bi bas daisnuudaasaa ih yum sonsch bga. odoo neg dailaar mordoh tsag n bolson bhaa. horstod hoh mongolchuud l haan suuh yostoi. ene bol ih tom filosof yumaa gej. bi yahvee, ahui tor minu
Бичсэн: zochin цаг: 10:42, 2010-09-14 | Холбоос | |


wow
ene arga chin yostoi tasarchij. delhiin numiig ingejel bj hemjsen bga. yay. odoonii unaganuud ingej chadah bolu ярзайтал инээх turshnaa
Бичсэн: Зочин (зочин) цаг: 10:35, 2010-09-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax