2007-11-08
Монголын эзэнт гүрний "ялагдал" 2 - Орос(Куликов)
Бид ялагдал бүрээсээ сургамж авч байх ёстой

1380 он. Монголын эзэнт гүрний нөлөө хаа сайгүй л буурчаад байсан үе. Харин ганц газар л буураагүй байсан ба тэр нь одоогийн Орос улс. Москвагийн Донын Дмитрий ван гэгч сэргэлэн бацаан монголчуудтай байлдахаар шийдэж баахан бэлтгэсэн юм байх. 150.000 цэрэг цуглуулаад КУЛИКОВЫН ТАЛ гэгч одоогийн Москвагаас 250 км т орших газар монголын МАМАЙ хаантай байлдахаар шийдэж. Тэр үед МАМАЙ хаан ийн бодов:

  • 150.000 хөөрсөн орос цэрэгтэй халз байлдвал маш олон монгол цэрэг үхнэ. Тэгэхээр оросын цаана байдаг ЛИТВА улстай нийлж 2 талаас нь хавсарч цохий
гэж боджээ.

Ингээл тулааны өдөр ирж 2 талаас хүч түрсэн аймшигт тулаан эхлэх нь тэр. Тулааны явцад "ЛИТВА ын цэргүүд цагаасаа хоцорч ирэх нь" гэсэн мэдээ МАМАЙ хаанд ирэв. Дахиад бодов :
  • ЛИТВА ын цэргүүдийг ирэхийг хүлээвэл бид маш их хохирол амсана. Хорвоо дэлхий уужим. Энэ хэдэн оросыг ялах гэж хамаг цэргээ барвал хайран зүйл болно. Бушуу буцъя
гэж боджээ. Ингээд бүх цэргээ аваал яваад өгөв.
Оросууд харин тун их хохирол амсчээ. ДОН мөрөн бүтэн 3 хоног цусаар урссан гэдэг. Үхдэлүүд хадсан өвс шиг л газар хэвтэж харахаас нүд хальтрам байсан гэдэг. Тэр хавийн нутгийнхан 8 хоногийн турш их уй гашуу зарлан бүх хүүрийг оршуулж дуусгажээ.
Харин дараа нь баахан баярласан гэх. Монголчуудыг ялчлаа гэж ууж гаридаж цэнгэн жаргажээ.
Харин монголчууд өөрсдийгөө огтхон ч ялагдсан гэж бодоогүй ба оросууд ялчлаа гээл гүйгээд байхаар нь тэд нээрээ өөрсдийгөө ялчлаа гэж бодсийм байхдаа хэмээн бодсон гэдэг.
Дараа жил монголын ТОКТАМЫШ хаан их цэргээ авч Орос цэргийг бутартал цохиж алж хядсаар Москва орж ИНГЭЭД ЯЛЖ БАЙ гээд Москваг үнс нурам болтол нь шатаасан гэх. Москва айсандаа дахиж ийм буруу явдал гаргасангүй. 100 жилийн турш татвараа төлөөд мөрөөрөө томоотой явжээ. Тэгэхээр Куликовын талд үнэхээр бид ялагдсануу гэдэг асуудал бас л эргэлзээтэй байгаа биз. Нээрээ сонирхуулахад Оросын археологичид Куликовын талаас турүү жил тэр үеийн дайчдынхаа булшнуудыг олчлоо гээд Оросын Дуу Хоолой дээр бичцэн байлээ шүү.
Бичсэн: saryyl85 | цаг: 05:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
харин оросын түүхчид Куликовын тал дахь тулалдаанаар
Бичсэн: sirus цаг: 09:38, 2007-11-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax