2007-11-08
Монголын эзэнт гүрний "ялагдал" 3 - Япон
Япончуудын бас нэг томоохон бахархал нь Чингисийн Монголын армид эзлэгдээгүй явдал. Энэ тухай доор дэлгэрүүлэв.
Чингисийн ач Хубилай бүх Азийг нэгэн гарт зангидсан үе. Ганц эзлэгдээгүй улс үлдсэн байсныг гайхаад харвал арлын Япон байв. Бууж өг гэсэн товч msg бүхий захиатай элч нарыг илгээв. тэд буцаж ирсэнгүй. Сонсвол дипломат ёс гэж мэддэггүй бүдүүлэг Японы бакуфу нар элч нарыг цаазалсан юм байх. Хубилай анх удаа л ийм бүдүүлэг зүйлийг сонссон бөгөөд арай ч үгүй байлгүй гэж бодоод өөртөө итгэсэнгүй. Гэтэл нээрээ тийм юм болсныг мэдээд хормын дотор 900 гаруй хөлөг онгоц бүхий 23000 цэргийг илгээв. 1274 онд цэргүүд солонгосоос хөдөлж замдаа таарсан жижиг арлуудыг эзэлсээр одоогийн Фукуокад ирэв. Тэнд дайсны 6000 самурайг ялж Фукуокаг шатаачаад байж байтал гэнэт Камиказе хар салхи дэгдэж 10 хоногийн дотор 300 хөлөг онгоцыг живүүлж орхив. Цэргүүд ч энэ мэтээрээ байснаас буцъя гээд буцжээ.
1281 онд дахин дайрав. Урьдаасаа хэд дахин хүчтэйгээр... Нийт 4500 хөлөг онгоц(энэ нь дэлхийн түүхэнд байгайгүй явдал), 110.000 цэрэг дайрав. 2 хуваагдан дайрав. Солонгос цэргүүдээс бүрдсэн хэсэг түрүүлж очоод маш их бэлтгэлтэй 20 км урт чулуун хэрэм босгосон баахан Японуудын эсрэг 10 хан мянгуулаа дайрч очоод бараг л ялагдав. Хятадаас хөдөлсөн 100.000 цэрэгтэй их арми очих гэсээр баахан удав. Очсоны дараа монгол, солонгос, хятад жанжигууд эрх мэдлээс болж багахан бантан хутгаж хоорондоо муудалцсанаас болж Япон руу бараг дайралгүй бөөн онгоцоороо баахан тойрч явав. Мэдээж ингэж хэдэн сараар тойрч явахад нөгөө Камиказе хар салхи юу хийгээд салхилахгүй зүгээр байгаад байв гэж. Салхилж л орхих нь тэр. Ингээд учраа олохгүй удаад бай гэсэн байртай маш ширүүн салхилжээ. Энэ удаад бүх флот сүйрэв. Бараг л амьтай голтой юм үлдээгүй гэдэг. Үлдсэн хэдийг нь эргийн дагуу баахан самурай гүйж алсан юм байх. Тэр үеийн сурвалж бичигт "арал хооронд сүйрсэн онгоцуудар дамжиж хөлөндөө ус хүргэлгүй явж болж байв" гэсэн байдаг. арга ч үгүй биз. Нөгөө TROY дээр гардаг мангар олон усан онгоцоос ч хэд дахин олон онгоц гээд төсөөлөөд бодлдоо. Хубилай 1286 онд дахиж дайрах гэж байснаа за за болий гээд дайраагүй гэдэг.
Монголчууддаа дуулгах нэг сайхан мэдээ нь тэр их олон үхсэн цэргийн ердөө 1% нь л монголчууд байсан гэсэн. Үлдсэн нь хөөрхий Хятад, Солонгосууд цохиж явсийн байлээ. Тэхээр хүүхдүүдээ бид Японд ялагдсан уу гэдэг бас эргэлзээтэй байгааз-)
Бичсэн: saryyl85 | цаг: 05:23 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax