2007-11-17
ЧИНГИСИЙН ТАМГА хаана байгаа бол?

Энэ тамганы талаар жоохон дурсмаар санагдчихлаа. Эрт цагт цагаан хэрмийг барьдаг хятадын анхны хаан бачка өөртөө нэг тамга хийлгүүлжээ. Тэр тамга нь энэ биш л дээ. Тэгээд тэр тамгыг авсан хүн бүх хятадыг захирах эрхтэй гээд санаандгүй согтуудаа ч юмуу хэлчихэж. Түүнээс хойш үе үеийн хятадууд тамгыг авах гэж үхэлдэх болж. Тамга ч бараг мянган жил шахам дан хятадын хаадын гар дамжин явж... 1000-аад жилийн дараа Чингис ах гарч ирж бүх mgl ээ нэгтгээд зурган дээрх энэ алдарт гоё улаан бичигтэй тамгыг хийсэн гэж үздэг. Чингисийн залгамжлагчид ч тамгыг хэрэглэсээр олон жил болж. Харин Чингисийн удмынхан бүх хятадыг нэгтгэж явах замдаа Сүн улсаас өнөөх 1000 жилийн өмнөх хятадын хааны тамгыг санаандгүй олжээ. Бүх хятадыг захирах бүрэн эрхтэй гэдгээ нотлохын тулд тэрхүү тамгыг ашиглах болов. 2 тамганы яг алий нь mgl-ийн хаад ашиглаад байсан нь ойлгомжгүй, аль алий нь хэрэглэж байсан ч байж магад. Ямартаа ч тамгыг монголчууд хятадаас хөөгдөхдөө аваад зугтсан бөгөөд хужаанууд ч тамгаа авах гэж монгол руу олон довтолжээ. Сүүлдээ авч чадахгүй байхаар нь өөрсдөө нэг тамга зохиогоод, тэрийгээ нөгөө тамгаа гэж итгээд жоохн санаа амарсан гэжугаа. 300 жил өнгөрч Манж гэж хүчирхэг улс гарч ирэв. Энэ үед өвөрмонголчуудад өнөөх алдарт Чингисийн тамга байжээ. Тэрнийхээ хуурамчийг нь манжуудад өгөөд бууж өгсөн бөгөөд манжууд ч хуурамч тамганд хууртсан гэдэг. Харин жинхэнэ Чингисийн монгол бичигтэй тамга, жинхэнэ Хятадын хятад ханзтай хаадын тамга 2 энэ үеэс хойш дахин хэнд ч харагдсангүй алга болжээ.
Манай Монголчууд юм нууж, хадгалахдаа сайн.Би ч хааяа зарим киногоо "D" дискнийхээ хаана нууснаа олохоо байчдаг-) Чингисийн хар сүлд, 108 боть ганжуур, данжуур гээл бүгд хөдөөний айлуудаас олдож байсан. Магадгүй танайд ч чингисийн тамга байж магадгүй. Сайн хайгаад үзээрэй. Би уг нь гэртээ сайн хайж үзсэн, ерөөсөө олдохгүй байлээ. Аав л гэрт биш өөр нэг газар нуусан байх, асуухаар ерөөсөө хэлэхгүй байгаа. Магадгүй намайг нас залуу, цус шингэн болохоор тамгыг ломбардаад шоудчихаж мэднэ гэж айдаг байх л даа. Гэхдээ энэ дашрамыг ашиглаад монголд байгаа аавдаа хүүдээ итгэж болношүү гэж хэлмээр байна. Өө нээрээ нууц товчооны оригинал mgl бичгээр бичсэн edition нь ч одоог хүртэл олдоогүй байгаа. Тэрийг бас байнуу үгүйюү хайгаарай.
Бичсэн: saryyl85 | цаг: 00:29 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


kkk
oor yum bicheech hoo
Бичсэн: Gishuut (зочин) цаг: 12:34, 2010-09-18 | Холбоос | |


өө гоё блог нээгдсэн бх чинь тухтай орж ирж уншнаа тэгжийгаад batting eyelashes
Бичсэн: Зочин (зочин) цаг: 03:28, 2008-11-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax